Болгарын баруун өмнөд хэсэгт орших уулын тосгоны иргэдийн хуримын ёслолыг “Reuters” агентлагийн зурагчин хальснаа буулгажээ. Хэдийгээр тосгоны иргэд коммунист хавчлага, ажилгүйдэл, ядууралд дарлуулсан цаг үед ч хуримын ёслол, уламжлалаа хадгалж үлдэж чадсан байна.
Славян хуримын зан үйл их өвөрмөц. Хуримлах гэж буй сүйт бүсгүйн царайг цагаан будгаар будаж, өнгө өнгийн чимэглэл зүүн, цагаан будган дээр элдэв төрлийн зураг зурдаг ажээ.
Хуримын инжийн тухайд ихэвчлэн гараар хийсэн сүлжмэл эдлэл, хивсэнцэр, хөнжил зэргийг өгдөг бөгөөд инжийг байшингийнхаа гадаа тавьж, түүнийг нь тосгоны бүх иргэд ирж сонирхдог байна. Түүнчлэн сүйт бүсгүй нүүрнийхээ зургийг хуримын хоёр дахь өдрөөс арилгах ёстой байдаг аж.
Цагаан будгаар халхалсан Болгарын гоо үзэсгэлэн... | ||
Үзсэн: 1599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.