Шууд Chart

2023 онд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дээд цэгт хүрчээ

2024-06-21 10:40:33

Өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ бүх цаг үеийн хамгийн дээд цэгт хүрч нэмэгдсэн ч дэлхийн хэмжээнд олборлодог түлшний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ ч дээд цэгт хүртлээ өсжээ.

Эдгээр үзүүлэлт бол бид ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг илүү их мэдрэх, цаг агаарын эрс тэс уур амьсгал бий болох явц улам хурдсах, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, үүнээс гарах хор хохирлын хэмжээ улам нэмэгдэхийг анхааруулж, сануулсан нэг дохио болж байна.

Дэлхийн эрчим хүчний хэрэглээний статистик мэдээллээс харахад, 2023 онд дэлхийн хэмжээнд олборлодог түлшний хэрэглээ 2022 онтой харьцуулахад 1.5 хувиар өсжээ.

Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өсөж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ анх удаа 40.9 тэрбум тонн давлаа.

Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ анх удаа дэлхийн хэмжээнд 15 хувьд хүрч өссөн байна.

Эрчим хүчний хэрэглээг бүс нутгаар нь авч үзвэл, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт нийт хэрэглээний 56 хувийг эзэлж байна.

Хятад улсын хувьд нүүрсний нийт хэрэглээний 56 хувийг дангаараа эзэлж байсан бол 2023 оны байдлаар нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Энэтхэг улс болжээ.

Шинэ Делигийн нүүрсний хэрэглээ нь Европ болон Хойд Америкийн хэрэглээний нийлбэр дүнгээс давсан үзүүлэлттэй гарчээ.

Харин Европ болон Хойд Америкийн орнуудын нүүрсний хэрэглээ 1965 оноос хойш хамгийн доод түвшинд хүртлээ буурсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2023 онд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дээд цэгт хүрчээ   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй