![](/uploads/201408/news/thumb/c436210b9367ba88198b0b0485076132_x3.jpg)
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавилга угсарч үйлдвэрлэдэг “Мөнх Тавилга” ХХК-аар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Гал тогооны сайн чанарын тавилгыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэнэ хэмээн реклам сурталчилгаа цацаж олон иргэдээс урьдчилгаа мөнгө авсан хэдий ч хийж өгөөгүй байгаа “Мөнх Тавилга” ХХК-д гомдолтой олон иргэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байна.
Тус компанийн захиралд иргэдийг богино хугацааны дотор хохиролгүй болго гэж үүрэгдсэн ч өнөөдрийг болтол хохирлоо төлөхгүйгээр барахгүй улсын байцаагчийн шаардлагыг үл тоож байгаа учир ийнхүү олон нийтэд сэрэмжүүлж тус байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байгаа ажээ.
“Мөнх Тавилга” ХХК-аар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 2243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.