Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2024-07-01 11:52:00

2024 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Барх, Балж, Онон /Биндэр/, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон /Сүхбаатар/, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул гол Лүн, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5-45 см даван үерлэж байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинг 10-15 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна   
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй