Шууд Chart

Хөвсгөл, Архангайн чиглэлд зорчих иргэдийн анхааралд...

2024-07-11 11:51:24

Хөвсгөл, Архангайн чиглэлд зорчих гэж буй наадамчид, аялагчид, нутгийн ард иргэд сэрэмжлүүлж байна. 

Өнөөдөр буюу долоодугаар сарын 11-нд Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр буюу аялал жуулчлалын гол газруудаар ахиухан хэмжээний бороо /12 цагт 15-49 мм/ орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн долоодугаар сарын 11-нд Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын урьдчилсан мэдээллээ албан эх сурвалжаас хүлээн авч, аюул осолгүй сайхан наадахыг уриаллаа.  


Хөвсгөл, Архангайн чиглэлд зорчих иргэдийн анхааралд...   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй