Шууд Chart

Үндэсний их баяр наадмыг гадаадын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна

2024-07-11 15:24:45

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцсон юм.

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.


Үндэсний их баяр наадмыг гадаадын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй