Шууд Chart

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна

2024-07-14 12:28:53

Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгийн гүүр/, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Багануур/, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Туул /Лүн/, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Онон гол Дадал орчимд 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй