Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2024-07-15 14:57:02

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын төв хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Долоодугаар сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны 07-р сарын 15-ны 20 цагаас 07-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын сав газраар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2024 оны 07 сарын 17-ноос 2024 оны 07 сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан   
Үзсэн: 2969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй