Манай дэлхийг тойрон эргэж байгаа Олон улсын сансрын станц руу илгээсэн Оросын Прогресс-52 ачаа тээврийн сансрын хөлөг тус станц дээр амжилттай залгагдсан байна. Хөлөг өчигдөр Казакстан дахь Байконур буудлаас сансарт хөөрснөөс хойш 6 цагийн дараа ийнхүү үүргээ амжилттай биелүүллээ. Ачаа тээврийн хөлөгт экспедицын 36 гишүүнд илгээсэн хоол хүнс, ус агаар бүхий хүчил төрөгчтэй баллон, түлш, зарим тоног төхөөрөмжүүд станцад хүргэгдсэн тухай НАСА, АНУ-ын сансар судлалын агентлагаас мэдээлсэн байна. Ачаан дунд тус багийн нэг гишүүн болох Италийн сансрын нисгэгч Лука Пармитаногийн дуулганд ус орсон байсныг засварлах багаж хэрэгсэл байгаа юм байна. Сансар огторгуйд байгаа атал яагаад ийнхүү дуулганд ус нэвтэрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй хөргөх системийн доголдлоос болсон байж болзошгүй гэж НАСА-гийн шинжээчид хэлж байна. Сансрын багийн гишүүдийн дунд Оросын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон НАСА агентлагийн төлөөлөгч Кристофер Кэссиди, Карен Найберг , түүнчлэн Европын сансрын агентлагийн нисгэгч Луки Пармитано нар байгаа юм. Тэр дунд Оросын нисгэгч Павел Виноградов хамгийн ахмад сансрын нисгэгч болж байгаа аж.
| Сансар руу илгээмж явууллаа | ||
| Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.