Шууд Chart

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно

2024-07-22 15:57:55

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэдэг.

"Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон энэ жил буюу 15 дахь удаагаа зохион байгулах гэж байна.


Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно  
Үзсэн: 5037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 23:44
Үйлчилгээний соёл. Харилцаа. Хандлага. Юмны үнэ Хулгайч гээд хэцүү шүү нүүр улайгана шүү. Сайн л зохион байгуулаасай даа.
Зочин [127.0.0.xxx] 2024-07-22 19:21
Бүх соёл урлагын наадам буриад дуу хуураа эхэлж, төгсгөх ёстой шүү. Буриад хүн буриад дууг .амилуулж чадна. Буриад ёс мэдэхгүй хүн яаж найруулах юм бол доо.

Бидэнтэй нэгдээрэй