Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

2024-07-28 15:13:43

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: 29-нөөс 31-ныг хүртэл ихэнх нутгаар хална.

2024 оны долоодугаар сарын 28-ны 20 цагаас долоодугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 30-наас 2024 оны наймдугаар сарын 3-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй