Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Наймдугаар сарын 01-ний өдөр Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: Наймдугаар сарын 01, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 31-ний 20 цагаас наймдугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 02-ноос 2024 оны наймдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 2, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 3117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.