
2024 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд барууy, төв, зүүн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн төв хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 8-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 5,7,8-нд дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 8-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.