Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн байна

2024-08-13 12:36:43
Error loading player: No playable sources found

Наймдугаар сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд буюу Архангай, Орхон, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтийн зарим нутгаар сайн. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 30 орчим хувьд дунд  байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-4.7 градусаар дулаан.

Хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу, баруун аймгуудын цөөн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон. 

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.


Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн байна  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй