Шууд Chart

Хулгайн гэмт хэрэг арав гарчээ

2014-09-02 09:39:13

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын нэгнээс хоёрны хооронд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1315 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх нэг гэмт хэрэг, хүчиндэх нэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг дөрөв, зам тээврийн хэрэг 14, осол 18 гарч 22 хүн гэмтсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хулгайн гэмт хэрэг арав гарчээ  
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй