Шууд Chart

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ

2024-08-22 12:04:22

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Буянт, Байдраг, Хожуул, Түй, Заг, Онги, Шаргалжуут, Алтай нуруунаас усжих Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-75 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ   
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй