Шууд Chart

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

2024-08-23 13:36:08

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа аж.

Бангладеш улсын өмнөд хэсгийн 300.000 гаруй оршин суугч үерт өртөж, олон зуун байшин усанд живж, оршин суугчид амь аврагдахын тулд дээвэр дээрээ гарч, аврах ажиллагаа зохион байгуулах хүртэл хэд хоног тэндээ гацсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Харин Энэтхэгийн Трипура мужид 11 иргэн, Бангладеш улсад хоёр иргэн амь насаа алджээ. Трипура хотод 64.000 гаруй иргэн түр хорогдох байрны хомсдолтой байгаа талаар мужийн яаралтай тусламжийн төвөөс мэдээлсэн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Азийн улс орнуудад хүчтэй аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт олон зуун хүний аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, улмаар дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Хэдийгээр тус бүс нутагт хур тунадасны улирал хэдий ч хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг улам даамжруулж, гамшгийн хэмжээнд хүргэж байна гэж судлаачид онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй