Шууд Chart

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024-08-23 15:28:02

2024 оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр уулархаг нутгуудаар, 28-наас ихэнх нутгаар бороо орно.

Хур тунадас: 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,  27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25-27-нд Монгол Алтайн уулсаар, 28-30-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндий, Халхголын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 дулаан байна. 29-нөөс 9-р сарын 02-ныг хүртэл нутгийн зүүн хагаст өдөртөө сэрүүснэ.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 26, 27-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 28, 29, есдүгээр сарын 01-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, 29-нөөс 9 дүгээр сарын 02 хүртэл сэрүүсэж 18-23 градус дулаан байна.


Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй