2024 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 9 дүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, хугацааны эцсээр уулаараа хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 29-31-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 9 дүгээр сарын 02-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна. Шөнөдөө Монгол Алтайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 9 дүгээр сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд бүх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 27, 28-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 30-нд өдөртөө, 30-наас 31-нд шилжих шөнө, 9 дүгээр сарын 4-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, 31, 9 дүгээр сарын 1-нд бага зэрэг сэрүүснэ. 9 дүгээр сарын 4-нд хүйтэрнэ.
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 5375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.