
Error loading player: No playable sources found
Английн “Манчестер Юнайтед” клуб Колумбын довтлогч Радамел Фалкаотой тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр “Монако” клубийн довтлогч Английн клубт бүтэн улирал тоглохдоо зургаан сая фунт стерлингийн (7.5 сая евро, 9.9 сая ам.доллар) цалин авах юм.
Фалкао 2013 онд Испанийн “Атлитико Мадрид” клубээс Францын нэгдүгээр лигийн клуб рүү 50 саян фунт стерлингийн үнэтэйгээр очиж байсан. Тэрбээр лигийн 20 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулсан байна. Радамел Фалкао одоо “Манчестер Юнайтед”-ын довтолгооны шугамд Уэйн Рүүнигийн урд, Робин Ван Персигийн хажууд тоглох юм.
Радамел Фалкао “Манчестер Юнайтед” клубт тоглоно | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.