Шууд Chart

“Цэн тогоруу” киноны улаан хивсний ёслол болно

2014-09-02 14:09:41

Хайр дурлал, хүнлэг ёс, хорио цээрийн сэдэвт хурц үйл явдал бүхий “Цэн тогоруу” МУСК энэ сарын 12-нд нээлтээ хийхээр тов нь гараад байна. Киноны уран бүтээлчид “Тэнгис” кино театрын талбайд гоёмсог тайз бэлдүүлэн улаан хивсний ёслол хийж тайз дэлгэцийн одод, хэвлэл мэдээллийнхнийг урих юм.
Тус уран бүтээлд МУГЖ Н.Батцэцэг, О.Машбат, Б.Магсаржав, АЖ  Д.Мэндбаяр нарын тайз дэлгэцийн алдартнууд оролцжээ. “Цэн тогоруу”-г найруулагч О.Машбатын хүү М.Ивээл аавынхаа хамтаар найруулсан. М.Ивээл  хар багаасаа  кинонд ойр өссөн бөгөөд  “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” зэрэг ээж МУГЖ Н.Батцэцэгийнхээ тоглосон алдарт бүтээлүүдийг хийж байх ахуйд хамт байсан нэгэн юм.
“Цэн тогоруу” киног М.Ивээл, дүү М.Бишрэлийн хамт бичсэн байна. Зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл сумын хөдөө хээрт хийжээ.  
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Цэн тогоруу” киноны улаан хивсний ёслол болно   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй