Улсын ургацын комисс хуралдлаа. Энэ үеэр 2014 оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ жил хүн амын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв.
Ингээд ҮХАА-н сайд, Улсын ургацын комиссын дарга Ш.Түвдэндорж ургацын комиссын гишүүдийн санал, мэдээллийг сонсоод дараах үүрэг даалгаврыг өглөө. “Ургацын төв штаб” орон нутгийнхны тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд Улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж байх аж. Энэ жилийн ургацад нийтдээ 450 мянган тоннын багтаамжтай 21 элеватор, 90 гаруй агуулахад буудай хүлээн авахаар бэлтгэл хангажээ. Үүнээс ТЭДС-д 146 мянган тн, гурилын үйлдвэрүүдэд 212 мянган тн, спиртийн үйлдвэрүүдэд 7000 тн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 85 мянган тн багтаамжтай элеватор, агуулах ашиглаж байгаа аж. Төв суурин газруудад нийтдээ 182.2 мянган тоннын багтаамж бүхий 3600 гаруй зооринд төмс, хүнсний ногоо хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.
Улсын ургацын комисс хуралдлаа | ||
Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.