![](/uploads/201409/news/thumb/204886d2ed8b5404a78421f60441a784_x3.jpg)
Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Хууль зүйн яам болон Күүкмин Их сургууль, Солонгосын эрх зүйн боловсролын төвтэй хамтран “БНСУ-ын ба Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Эрүүгийн эрх зүйн процесс дахь тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний хуралд Монголын болон БНСУ-ын Эрүүгийн эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, прокурор, хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож, тус салбарт хүний эрхийг хангах чиглэлээр хийгдэж буй шинэтгэлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Ийнхүү олон улсын хүний эрхийн стандарт, чиг хандлагад нийцсэн өөрийн орны өвөрмөц онцлог бүхий Үндэсний эрүүгийн эрх зүйн тогтолцоог хөгжүүлж буй хоёр орны хувьд харилцан туршлага солилцох боломжийг олгохын зэрэгцээ өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн нь чухал үр дүнтэй байсан гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
БНСУ болон Монголын эрх зүйн тогтолцооны талаар хуралдав | ||
Үзсэн: 2069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.