Шууд Chart

Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна

2014-09-03 09:22:56

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.  
 
Тодруулбал, “Зүрх уул-5-р сургууль”, “Нисэх-120 мянгат”, “Дамбадаржаа- Хүч бөөний төв”,  “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баруун салаа - 105-р сургууль”, “Ботаник -Токиогийн гудамж”, “Шархад -Цайз-Сансрын түнель, “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль" гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд эдгээр автобусуудаар нийт  660 гаруй сурагч үйлчлүүлжээ.
 
Сурагчдын автобусны явсан чиглэл, ААНБайгууллага, цаг, зорчигч
 

Д/Д

ААН-ийн нэр

Чиглэл

эхлэх цаг

Автобусны дугаар

IХ/01

Автобус-1

Зүрх уул-5-р сургууль

6:55

1-080

IХ/01

Автобус-1

Нисэх-120.0 мянгат

7:05

1-053

IХ/01

Автобус-3

Дамбадаржаа- Хуч бөөний төв

7:10

3-017

IХ/01

ЦТК

Их наран-36-р сургууль

7:15

4-234

IХ/01

Тэнүүн огоо

Орбит-36-р сургууль

6:00

9-185

IХ/01

Автобус нэгдэл

Зүүн салаа-36-р сургууль

7:03

6-028

IХ/01

НЧБ

Баруун салаа - 105-р сургууль

7:25

27-28

IХ/01

Эрдэмтранс

Нарангийн гол -62-р сургууль

7:21

13-160

IХ/01

Мяралзаа

Ботаник -Токиогийн гудамж

7:20

7-044

IХ/01

Мяралзаа

Шархад -Цайз - Сансрын түнель

7:15

7-036

IХ/01

Тэнүүн огоо

Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль

6:10

9-246

 

IХ/02

Автобус-1

Зүрх уул-5-р сургууль

6:55-7:45

1-119

IХ/02

Автобус-1

Нисэх-120.0 мянгат

7:00-7:45

1-058

IХ/02

Автобус-3

Дамбадаржаа- Хуч бөөний төв

7:14-7:55

3-011

IХ/02

ЦТК

Их наран-36-р сургууль

7:15-8:10

4-234

IХ/02

Тэнүүн огоо

Орбит-36-р сургууль

 

9-225

IХ/02

Автобус нэгдэл

Зүүн салаа-36-р сургууль

 

6-046

IХ/02

НЧБ

Баруун салаа - 105-р сургууль

7:25-8:05

27-028

IХ/02

Эрдэмтранс

Нарангийн гол -62-р сургууль

7:21-7:50

13-160

IХ/02

Мяралзаа

Ботаник -Токиогийн гудамж

7:20-7:40

7-012

IХ/02

Мяралзаа

Шархад -Токиогийн гудамж

7:20-7:45

7-002

IХ/02

Тэнүүн огоо

Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль

 

9-235

Нийтэлсэн: О.Энхмаа

Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй