Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна.
2024 оны 09-р сарын 10-ны 20 цагаас 09-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас секундэд 8-13 метр, бусад нутгаар баруунаас өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэмийн хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм, бусад хэсгээр 4-6 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2024 оны 09 сарын 12-ноос 2024 оны 09 сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, Есдүгээр сарын 15-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.