Шууд Chart

Поп дива Ж.Алтанцэцэг таван цомог гаргана

2014-09-03 16:26:32

Солонгос улсад амаржин үрийн зулай үнэрлээд удаагүй поп дива Ж.Алтанцэцэг энэ зуныг бяцхан охиноо харж, амралтын байдалтай өнгөрүүлжээ. Тэрээр саяханаас ажилдаа шуурхайлан орсон байна. Дуучин Ж.Алтанцэцэг удахгүй таван цомгийн баяраа зэрэг хийхээр зэхэж байгаа юм. Эдгээр цомогт дуучин бүсгүй ардын дуу, хүүхдийн дуу, хуучны болон шинэ уран бүтээл гээд өөрийн урын санд байгаа бүтээлүүдээсээ ангилан оруулах аж. Мөн нэг DVD цомог гаргах юм байна. Өнгөрсөн жил “Алтанцэцэг” тоглолтод дуулагдсан бүтээлүүд бүгд шинээр гарах таван цомогт нь багтах ажээ. 
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Поп дива Ж.Алтанцэцэг таван цомог гаргана  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй