Шууд Chart

ОХУ-тай нийт 14 гэрээ хэлэлцээр үзэглэв

2014-09-04 07:59:16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулан өчигдөр манай улсад ажлын айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд нийт 14 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал: 

1.Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

 

2.Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
 
 
3.Ойг гал түймрээс хамгаалах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
 
 
4.Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
 
 
5.Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
 
 
6.Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр
 
 
7.Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг
 
 
8.Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг
 
 
9.Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
 
 
 
10.Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг


 

11.Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
 
 
12.Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг
 
 
13.Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг
 
 
14.Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ОХУ-тай нийт 14 гэрээ хэлэлцээр үзэглэв  
Үзсэн: 2527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-09-04 20:54
Энэ сэтгүүлч жаахан юм уншиж судлаач ээ. Үзэглэнэ гэдэг чинь танилцах төвшиний процедурыг хэлнэ ш дээ. Гарын үсэг зурчихаад байхад үзэглэнэ гээд л бичээд байх юм аа.
69.243.146.xxx [69.243.146.xxx] 2014-09-04 11:46
ZA orosiin avtomit uls boloh zamaa zaslaa daa

Бидэнтэй нэгдээрэй