Шууд Chart

ОХУ, Монгол улсын харилцааны талаар хэлэлцээ хийв

2014-09-04 08:27:50

ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн айлчлалын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон албаны бусад хүмүүс оролцсон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм.

Энэ үеэр талууд хоёр орны харилцааны суурь, мөн тулгамдаж байгаа  асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн, худалдаа эдийн засгийн, санхүү хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн салбарт болон, олон улс, бүс нутаг, гурван талт харилцааны зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон.
 
Тухайлбал, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэний зэрэгцээ хоёр улсын худалдааны нөхцлийг нэн тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцсан юм.
Мөн хоёр талын худалдаанд Монгол улсын мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцаж талууд хамтарч тодорхой чиглэлээр сургууль, сургалтын төв байгуулах, урлаг соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
 
Үүний зэрэгцээ эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах талаар ярилцсан гэдгийг мөн хэлсэн юм.
 
Түүнчлэн агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноос гадна ОХУ-аас Роснефть компанийн Монголын зах зээл дэх оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ОХУ, Монгол улсын харилцааны талаар хэлэлцээ хийв  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй