Шууд Chart

Буруу эм бичиж өгсөн эмчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

2013-07-30 10:53:23

Өнгөрөгч сарын 19-нд  Сүхбаатар дүүргийн 18-р хороонд оршин суудаг Г.Энхтүвшингийх нэг сар гарантай охиноо “Гэрэлт манал” гэх өрхийн эмнэлэгт халураад байхаар нь  үзүүлсэн аж. Тус эмнэлгийн их эмч Д охинд аньсны ханд, салбутамоль, кали иод зэрэг эмийг бичиж өгчээ.
 
Эцэг, эх нь эмчийн бичиж өгсөн эмийг охиндоо тэр өдрөө уулгасан боловч оройдоо ухаан алдсан байна.Түүний ар гэрийхэн нь тэр даруй эмчинд хандсан боловч нас барсан байжээ. Баяцхан охинд бичиж өгсөн эмийг хоёр сар хүрээгүй нярайд бүү хэл, хоёр нас хүрээгүй хүүхдэд уулгаж болдоггүй эм юм байна.
 
Тэгвэл бяцхан охинд буруу эм бичиж, өгч үхэлд хүргэсэн эмчийг ажлаас халж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Буруу эм бичиж өгсөн эмчид эрүүгийн хэрэг үүсгэлээ  
Үзсэн: 2162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй