2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 3-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Аравдугаар сарын 5, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 30-нд ялимгүй хур тунадас, 10 дугаар сарын 5-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 4-5-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Аравдугаар сарын 5, 6-нд хүйтэрч шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 2968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.