Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-10-04 14:26:58

2024 оны 10 дугаар сарын 4-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Аравдугаар сарын 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Аравдугаар сарын 8, 13-нд баруун өмнөөс хойш эргэж сезундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд хүйтэн шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 8001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй