Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

2024-10-06 07:01:35

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 07-ноос 2024 оны аравдугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цагийн хүрд

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй