
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2024 оны аравдугаар сарын 06-ны 20 цагаас аравдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 08-наас 2024 оны аравдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.