Шууд Chart

Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

2014-09-05 09:30:09

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Хуралдаанаар Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай,  Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн НИТХ-ын  ээлжит 19 дүгээр хуралдааны товыг  зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын  Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй