![](/uploads/201307/news/thumb/d7bc8c9b2273def79224c9b19b3499b2_x3.jpg)
Испанийн Сантьяго де Компостела хотноо өнгөрөгч долоо хоногт 13 вагон осолдон, цувааны сүүл бүрэн сүйдсэн юм. Үүний улмаас 79 хүн амиа алдаж, 130 хүн бэртэж гэмтсэн билээ.
Ослын шалтгааныг тогтоож байгаа бөгөөд 52 настай машинист Франциско Жойс Гарсон Амог шүүхэд дуудан мэдүүлэг авч байгаа аж. Шүүхээс түүнийг Испанийн хил давахыг хориглож, долоо хоног тутам мэдүүлэг авахаар болсон байна.
Тэрбээр толгойндоо хүнд гэмтэл авсан бөгөөд бямба гарагт эмнэлгээс гарангуутаа цагдаагийн газар хүргэгдсэн ажээ.Мөн түүний паспортыг хураан авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан байна.
Одоогийн байдлаар галт тэрэгний "Хар хайрцаг"-нд шинжилгээ хийж байгаа гэнэ.
Машинист Гарсон Амог 30 жилийн ажлын туршлагатай бөгөөд осол болсон чиглэлд түүнийг жил гаруйн хугацаанд тээвэр хийсэн хэмээн "Renfe" төмөр замын компанийн ерөнхийлөгч ярьсан байна.
Машинист хэтэрхий хурдтай явж байсан бөгөөд хурдаа сааруулахад хэтэрхий оройтсон тухайгаа ярьж байсныг нь нэгэн ослын гэрч сонссон байна. Гарсон энэ бүхнийг харж байснаас хурдхан үхэх юмсан" гэж ахин дахин давтаж байжээ.

Галт тэрэгний “Хар хайрцгийг ”шалгаж эхэллээ | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.