Шууд Chart

Иргэдийн гарын мөрийг дурсгал болгон өгнө

2014-09-05 10:03:21

Хууль зүйн яамнаас иргэдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байгуулахаар болсон. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Тухайлбал, УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах бол Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээлэл шүүлгэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх ажээ.
 
Түүнчлэн энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораториос иргэдийн гарын мөрний дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгч үйлчлэх ажээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдийн гарын мөрийг дурсгал болгон өгнө  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй