Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-10-18 13:44:22
Error loading player: No playable sources found

2024 оны 10 дугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөрөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 3808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй