Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2024-10-22 14:39:48

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


2024 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 24-нөөс 2024 оны 10-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд баруунаас 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй