Шууд Chart

БНЭУ-ын Бангалор хотод үерийн улмаас орон сууцны барилга нурж, 5 хүн амь насаа алджээ

2024-10-24 09:59:26

Өчигдөр буюу лхагва гарагт Энэтхэгийн өмнөд хэсэгт хүчтэй борооны улмаас үер бууж, баригдаж буй долоон давхар барилга нурж, таван ажилчин амиа алдаж, гурван хүн дарагджээ.

Гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах баг одоогийн байдлаар 13 хүнийг аварсан гэж гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Түүнчлэн Энэтхэгийн мэдээлэл, технологийн төвүүдийн нэг болох Бабусапаля дүүргийн барилга мягмар гарагт бүхэлдээ нурсан байна. Нурсан шалтгааныг судалж байгаа аж.

БНЭУ-д зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл борооны улиралд ийм осол гарах нь түгээмэл. Дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, чанар стандартын шаардлага хангаагүй материал ашиглах, зөвшөөрөлгүй нэмэлт давхар нэмж хийх зэрэг нь барилга байгууламжийн нуралт үүсэхэд нөлөөлдөг байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


БНЭУ-ын Бангалор хотод үерийн улмаас орон сууцны барилга нурж, 5 хүн амь насаа алджээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй