Ази тив нь дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй төмөр замын сүлжээгээрээ гайхагддаг бөгөөд өргөн уудам тив даяар тээвэрлэлт, худалдаа хийхэд энэхүү төмөр зам чухал үүрэгтэй юм.
Жагсаалтыг Хятад улс 159.000 км урт төмөр замаараа тэргүүлж байна. Харин хүн амынхаа тоогоор тэргүүлэгч Энэтхэг улс 68.584 км төмөр замаар хоёрдугаарт, Япон улс 27.311 километрээр гуравдугаар байрт оржээ.
Төмөр замын томоохон сүлжээтэй бусад орнуудад Иран, Казахстан, Индонез улс багтана.
Сонирхолтой нь, Индонез улс хэдийгээр архипелаг газарзүйн байршилтай ч 8260 км замтай аж.
Энэхүү тоо баримтаас харахад, Азийн эдийн засгийн хөгжил, газарзүйн холболтод төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг ямар чухал болохыг харуулж байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Ази тив дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй төмөр замын сүлжээгээрээ гайхагддаг | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.