Хиймэл оюуны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Nvidia”, “Meta” компанийн хувьцаа эрэлт ихтэй байна.
Эдгээр компанийг технологийн салбарын “Их-6” хэмээн нэрийдэх болжээ.
Санхүүгийн шинжээчид дээрх компаниудын хувьцааг эргэлзэлгүй авахыг зөвлөдөг боллоо. Тодорхой хэлбэл, “S&P 500 Index” 2024 он гарснаас хойш 47 удаа рекордоо шинэчлэн тогтоогоод байна.
Өмнө нь дээрх компаниудын хувьцааны өсөлт, эрэлт ийм өндөр хувиар давамгайлж байгаагүй юм.
Мөн 2022 оны арваннэгдүгээр сард “ChatGPT” танилцуулагдсанаас тус компаниудын нийт үнэлгээ 8.2 их наяд ам.доллароор нэмэгджээ.
Тухайлбал, Тайвань гаралтай Америкт бүртгэлтэй чип үйлдвэрлэгч “Nvidia” өнгөрөгч зургаадугаар сард зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болсон.
Харин “Microsoft” өнгөрөгч улиралд орлогоо 18 хувиар нэмэгдүүлэн, 62 тэрбум ам.долларт хүргэжээ.
“Nvidia”-гийн хувьцаа 141.54, “Tesla”-гийн хувьцаа 269.19 ам.долларын ханштай байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Технологийн салбарын “Их-6”-гийн хувьцаа эрэлт ихтэй байна | ||
Үзсэн: 407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.