![](/uploads/201307/news/thumb/5ac2d366e8e493ab2807f8b088376ae2_x3.jpg)
Хоёр Солонгосын Кэсоны аж үйлвэрийн цогцолборыг нээх асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа билээ. Өмнөд солонгос энэ сарын 29-нд Хойд солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээр хийх санал тавьсан байна.
Саналыг хил орчмын Пханмунджом боомтын холбооны шугамаар дамжуулсан бөгөөд Хойд солонгосын тал хүлээн авсан гэж Өмнөд солонгосын Эв нэгдлийн яамнаас мэдээлжээ. Уг баримт бичигт эцсийн шийдвэрлэх шатны яриа хэлэлцээрийн тов болон хаана хэлэлцээр хийх талаар тодорхой мэдээлэл гараагүй аж.
Тодруулга: Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадснаас үүдэн Хойд Солонгосын тал өөрийн хилийн бүсэд байрладаг Кесон бүсийг хаасан билээ. Энэхүү үйлдвэрлэлийн бүсийг хааснаас тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан БНСУ-ын 123 компани хаагдаж, 53 мянган хүн ажилгүй болсон юм.
Хоёр солонгос ахин хэлэлцээрийн ширээнд сууж магадгүй | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.