Шууд Chart

Сахарын элсэн цөлд бороо оржээ

2024-10-31 08:52:03

Марокко Улсын зүүн-өмнөд бүсэд оршин Сахарын элсэн цөлд бороо оржээ.

Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг юм.

Түүнчлэн эл газарт жилд хэдхэн инч бороо ордог байна.  

2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 48 цагийн турш үргэлжлэн орсон бороо нь Сахарын цөлд сүүлийн 40-80 жилийн ган гачгийн дараа орсон бороо буюу 200 мм-ээс давсан хур тунадас болжээ.

Үргэлжилсэн борооны улмаас ширгэж алга болсон цөөрөм дахин сэргэжээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Сахарын элсэн цөлд бороо оржээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй