Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн онд гаргасан холбогдох тушаалын дагуу жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах болсон.
Үүний хүрээнд энэ есдүгээр сарыг мөн "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд уг аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал өнгөрсөн долоо хоногт болжээ.
Уг сарын аяны хүрээнд оюутнуудад зориулсан эрүүл мэндийн төв долоог байгуулахаар болсон байна. Мөн оюутнуудын дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг өрнүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэх, оюутнуудын НҮЭМ-ийн тулгамдсан асуудал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, хорт зуршлын хэрэглээний эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийгмийн харилцааны суваг facebook, twitter хуудсаар болон оюутны байр, сургуулиудад очиж хүргэх зэрэг олон ажил төлөвлөжээ.
Түүнчлэн эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд энэ аянд идэвхтэй оролцохыг хүслээ.
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" үргэлжилж байна | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.