Шууд Chart

Ээлжит цахим хурал боллоо

2014-09-08 09:14:33

“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал өнгөрсөн баасан гарагт болж Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд теле хуралд оролцож буй нийт аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мэнд дэвшүүлэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн ажлууд болон өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг танилцуулав.
 
Хурлын үеэр "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг танилцуулахаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал болсон талаар танилцууллаа. Мөн “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны 2014-2016 оны төлөвлөгөөг гаргасан байна. Зөвлөлийн гишүүдийн саналыг бичгээр авч байгаа бөгөөд тун удахгүй гарсан шийдвэрийг бүх эмнэлгийн удирдлагуудад хүргүүлэхээ хэллээ.
 
Түүнчлэн энэ үеэр “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг орон нутагт айл өрхийн тоогоор тараах ажил амжилттай явагдаж байгааг сайшаагаад хурлын үеэр эмнэлгүүдэд тараах гарын авлагыг хүрэлцэн ирсэн удирдлагуудад нь хүлээлгэн өглөө. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ээлжит цахим хурал боллоо   
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй