Шууд Chart

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2024-11-15 13:48:13

2024 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Арваннэгдүгээр сарын 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 24-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-14 хэм, бусад хэсгээр 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 31062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-19 08:02
Талархлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-11-16 15:23
Bayrallaa

Бидэнтэй нэгдээрэй