Шууд Chart

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын барилгын засвар дууслаа

2024-11-15 17:01:03

Иргэдийн тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авах, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цагдаагийн газарт засвар шинэчлэлтийн ажлууд хийж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 5000 ам.метр талбайд дотор заслын ажил, гадна фасад, дээврийн засвар шинэчлэлтийн ажлууд, Цагдаагийн 2-р хэлтэст гадна шат пандус засварын ажлыг хийж дууслаа.

Тус барилгын өрөө тасалгаанууд, коридор, хүлээлгийн хэсэг, эрүүлжүүлэх байр болон бусад хэсэгт дотор засвар болон гадна фасад, дээвэр засварын ажлууд хийсэн юм.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар “Гэрэлт-Оньс” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. 


Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын барилгын засвар дууслаа  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй