Шууд Chart

1000 багш чуулав

2014-09-08 09:53:14

Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө. 

Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, "Өөрчлөлтийг чиглүүлэгч" төвөөс зохион байгуулсан байна. Чуулга уулзалтад Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцжээ.

Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа "Цүнхэн шуудан төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнажээ.
 
Тус бага хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтад хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье" хэмээлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

1000 багш чуулав   
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй