Шууд Chart

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд халдсан бол хариуцлага тооцно

2014-09-08 10:10:16

Орон сууцны болон зарим гэр хорооллын орох гарах гарцыг хааж хаалт, хашлага, хайс барьж байгаа нь түргэн тусламж, гал команд, цагдаагийн гэх мэт шуурхай албаны машин явах боломжийг хааж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаагаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч холбогдох газрууд  хамтарсан шалгалт хийхээр болсон.
Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер дүүргийн Засаг даргын орлогч нарт үүрэг, чиглэл өглөө. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэлийн холбогдох албан тушаалтнууд хамтран шалгалт хийж эхэлсэн.

Шалгалтын хүрээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд барилга байгууламжийн гадна орчинд төлөвлөгдсөн зам гарцаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай, авралтын зам гарц хааж зөвшөөрөлгүйгээр, хайс, хашаа, барилга байгууламж, зөөврийн чингэлэг барьсан эсэхэд хяналт тавьж хууль зөрчсөн тохиолдолд чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах саналыг нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм. Энэхүү ажлын хүрээнд орц гарц хайж хайс, хашлага, хашаа барьсан газруудын судалгааг гаргаж ажлын хэсэг газар дээр нь шалгаж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд халдсан бол хариуцлага тооцно  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй