Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ

2024-11-17 10:08:56
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв. 

Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм.

Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ  
Үзсэн: 4977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-19 17:45
Наадах чинь хийхгүй худлаа тэгээд дараа нь нэг шалтаг хэлээд ан намруу чихээд л дуусна
Зочин [127.0.0.xxx] 2024-11-19 17:44
Хэрүүлч пизда наадах чинь хийхгүй хошогруулж бгаан
Зочин [127.0.0.xxx] 2024-11-19 10:13
Зөв шүү
tseegii [127.0.0.xxx] 2024-11-19 00:23
Зөв.Ажилд нь амжилт хүсье.Сумьяагийн хажууд ч ажил хийхж байгаа дарга шүү.Санаачлга,удирдан зохион байгуулах арга сайтай,сэтгэлтэй дарга
Шамбаа Тунгалаг [127.0.0.xxx] 2024-11-18 12:26
Маш зөв ,Хурдан ашиглалтанд ороосой.метро маш хурдан учир хүмүүс машинаасаа татгалзах байх
Зочин [127.0.0.xxx] 2024-11-18 00:26
Богд уулаа нүхлэн гэж балайрч байхаар тэр мэтийн хөрөнгөө ийм зүйлд зарцуулдаг таарна үүнийг бол дэмжиж байна
Зочин [127.0.0.xxx] 2024-11-17 13:19
Zuw zvitei s.han bn hamgiin gol ni hurdan shuurhai chanar undur tvwshind olon ulsiin jishigt niitseh hrgyei amjilt
Зочин [127.0.0.xxx] 2024-11-17 12:36
МАН яагаад Батүүлийн ажлыг зогсоосон вм
Зочин [127.0.0.xxx] 2024-11-18 08:37
Үргэлжлүүлээд хийсэн бол одоо метрогоор явж байхгүй юу. Түгжирч бухимдахгүй. Тэр үед ТЭЗҮ гээ хийсэн.
Зочин [127.0.0.xxx] 2024-11-17 18:01
Ugaasaa hiihgui uchiraas l bhdaa batuul bol hudalch
Зочин [127.0.0.xxx] 2024-11-19 02:03
Метро гэж юу байдагыг мэдэхгүй л бна Нямбаатар...дураараа юм ярих гэж..Яармагын нүхэн гарцаа шийдээгүй байж андуураад бгаарай

Бидэнтэй нэгдээрэй